(+976)11-350927 | info@soril.mn

“Кенгуру” олон улсын уралдаан

Математикийн чанд хатуу, нэг загварт баригдсан хэвшмэл хэлбэрээс ангид сэтгэн, уйгагүй олон талаас нь чөлөөтэй сэтгэвэл би энэ бодлогыг бодож чадах юм байна гэсэн итгэл үнэмшлийг хүүхдэд олгодог онц согирхол бүхий тавилттай бодлогуудтай, сонирхсон сурагч бүхэн оролцож өөрийнхөө сэтгэлгээний царыг шалгаж болдог зэрэг олон эерэг шинж чанараараа үнэлэгдэн дэлхийн 80 шахам улсын 7 сая гаруй сурагчид нэг өдөр, бодолт хийдэг уралдаан юм.

“Кенгуру” сорилго

Жил бүр 3-р сарын дундуур олон улсын хэмжээнд явагддаг “Кенгуру” уралдаанд бэлтгэх, сэргээн санах зорилгоор улс дотроо явагддаг. Цахим буюу уралдааны цаасан хэлбэр зэрэг 2 арга хэлбэрээр ихэвчлэн 10-р сарын сүүлээр зохион байгуулдаг. Сэдэв нь олон улсын шинжээчийн багаар сонгогдсон “Кенгуру” уралдааны бодлогоор явуулж байгаа.

Дүгнэхдээ:

Яг “Кенгуру” уралданыг дүгнэх зарчим баримтлах боловч, нэгэнт сурагч бүрийн бэлтгэлийг хангах зорилгоо баримтлан бодлого тус бүрээр авсан оноо, түүнийгээ өнгөрсөн жилийн “Кенгуру” олон улсын дундаж оноотой харьцуулсан дүгнэлт зэргийг батламжаар баталгаажуулан хэвлэж өгдөг.

“Кенгуру” оношилгоо

Кенгуру оношилгоо нь олон улсын уралдаанд бэлтгэх хэлбэрийн нэг нь юм. Мөн олон улсын багаас сонгогдсон сэдвээр авч, Кенгуру уралдааны зарчмаар дүгнэж, сурагчид өөрсдийн мэдлэгийг оношлоход дөхөм үзүүлдэг уралдааны бэлтгэлийн онлайн хэлбэр юм. Энэхүү хэлбэр нь сурагчид онлайнаар оношилгоогоо өгөх бөгөөд шууд дүнгээ харж болдогоороо давуу талтай. Сертификат нь онлайн байршина.

Монголын кенгуру математикийн уралдаан ©2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.