text
1980- Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээний
- бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгавруудтай
- хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв.
Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна.
1991– Тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик (Andre Deledicq), Пиерри Воудине (Pierre Boudine) нар Франц улсад зохион байгуулан явуулсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхдөдөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.
1993– Энэ оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтад 8 орон оролцсон байна (Франц, Беларусь, Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын Холбооны Улс, Испани).
1994– Энэ оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Association Кangourou Sans Frontieres” (AKSF) олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийдвэрлэжээ.
2009- Монгол улс AKSF холбоонд албан ёсоор элсэн “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд оролцож эхлэв.
· Одоо дэлхийн 70 гаруй улсын 7 сая гаруй сурагчид жил бүр “Кенгуру” уралдаанд оролцож, нэгэн зэрэг, ижил сэдвээр бодолт хийж байна.
· Манай улс AKSF холбоонд 2009 онд гишүүнээр элсэн оров.
· Манай сурагчдын уралдаанд авч буй оноо жил бүр өсөж байгаа нь уралдааны гол ач холбогдол юм.
text
Кенгуру уралдаан яагаад хурдан массыг хамарсны гол нууц нь юу байв?
✓ “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж, амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.
✓ Аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаарлалттай.
✓ Сурагчид бодлого бодох явцад сэтгэл зүйн стресст орохгүй ба математикийг амьдралд хэрэглэж болно гэсэн урам зоригийг бадраадаг.
✓ Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах.
✓
Масс сурагчдад зориулсан зэрэг үзүүлэлтүүд нууцын гол зангилаа
болж байна гэж дэлхийн сурган хүмүүжүүлэгчид дүгнэсэн байна.
Монгол улсын сурагч бүр 2009 оноос эхлэн “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд оролцох эрхтэй болсон билээ. Олон улсын математикчдын шинжээчдийн багаар сонгогдсон хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан сонгох тестийн 24 – 30 даалгавраас бүрдэх (Монгол хэл дээр орчуулагдсан) сэдвээр 3 – 12-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авьяасыг сорино. Уралдаанд оролцсоноор ердийн сургуулийн багш, сурагчид орчин үеийн дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдолтой юм.