Мэдээлэл
“Кенгуру” олон улсын математикийн уралдаан нь ерөнхий боловсролын
сурагчдад нээлттэй уралдаан юм. “Кенгуру” олон улсын математикийн
уралдааны монгол дахь албан ёсны төлөөлөгч нь Монгол улсын “Сорил”
тестийн төв юм.
Уралдааны мэдээлэл
Уралдаан болох өдөр:
Уралдаан болох цаг:
Уралдааны бодолт хийх хугацаа: 75 Минут
Уралдаан болох газар:
Та дараах плакатыг татаж авах боломжтой.
Татаж авах
Ангилал
“Кенгуру” Олон улсын математикийн уралдаан нь дараах 5 ангиллаар явагдана.
Ангилал
Анги
Бодлогын тоо
Шалгалт авах хугацаа
Гарааны оноо
Нийт авах оноо
Ecolier
III, IV
24
75 Минут
24
120
Benjamin
V, VI
30
75 Минут
30
150
Cadet
VII, VIII
30
75 Минут
30
150
Junior
IX, X
30
75 Минут
30
150
Student
XI, XII
30
75 Минут
30
150
Уралдааны дүрэм
✓ Уралдааны шалгалтыг бичгээр авах бөгөөд олон сонголттой тест юм.
✓ Уралдаан нь сурагчдын өөрийнх нь сургууль дээр зохион байгуулагдах
бөгөөд Улаанбаатарт манай төвөөс очсон төлөөлөгч, тухайн сургуулийн уралдааныг зохион байгуулж байгаа багш нартай
хамтран явуулна. Орон нутагт сургуулийн комисс зохион байгуулна.
✓ Шалгалтын агуулга нь Ecolier ангилал нь 24 бодлоготой, бусад ангилал
тус бүр 30 бодлоготой бөгөөд бодлого тус бүр нь 5 сонголтоос хариулна.
✓ Шалгалт авах хугацаа 75 минут байна.
✓ Сурагч бүрт нэг сэдэв, нэг хариултын хуудас олгоно.
✓ Хариултын хуудсан дээр овог нэр, анги, сургууль, сурагчийн кодоо гаргацтай тод бичнэ.
✓ Зөв гэж үзсэн хариултыг зөвхөн хар болон цэнхэр өнгийн тосон балаар дугуйг нь дүүргэж
цэгцтэй будна. Зөвхөн хүрээг нь дугуйлах, балаар будах, нэг асуултанд хоёр хариулт бөглөх зэргийг тестийн машин “алдаа” гэж унших болно.
✓ Хариултын хуудсанд буруу бөглөсөн хариулт бүрт “-1” оноо, бөглөөгүй тохиолдолд “0”
оноо, зөв хариулт бүрт харгалзах 3, 4, 5 оноо өгөх журмыг олон улсын хороогоор батлан мөрдөж байна.
✓ Сурагчид шалгалтанд хар болон цэнхэр өнгийн тосон бал, шугам зэргийг авч орно. Тооны машин
хэрэглэхгүй.
Дүгнэх аргачлал
Ecolier ангилал
Энэ ангилал нь 24 бодлоготой бөгөөд бодлогын хариулт тус бүр 5 сонголттой.
Шалгалтын үргэлжлэх хугацаа нь 75 минут байна. Бодлогууд нь хөнгөнөөс хүнд рүү 3 түвшинд хуваагдана.
Сурагч бүр гарааны 24 оноотой байна. Хариултын хуудсанд буруу бөглөсөн хариулт бүрт “-1” оноо, бөглөөгүй
тохиолдолд “0” оноо, зөв хариулсан бол тухайн бодлогын харгалзах оноогоо авна.
Хөнгөн: Зөв хариулт бүр 3 оноо /Эхний 8 бодлого/
Дунд: Зөв хариулт бүр 4 оноо /Дараагийн 8 бодлого/
Хүнд: Зөв хариулт бүр 5 оноо /Дараагийн 8 бодлого/
Хамгийн их оноо 96 оноо.
Нийт авах оноо 120 оноо /Гарааны оноотой хамт/
Benjamin, Cadet, Junior, Student ангилал
Энэ ангиллууд нь тус бүр 30 бодлоготой бөгөөд бодлогын хариулт тус бүр 5 сонголттой.
Шалгалтын үргэлжлэх хугацаа нь 75 минут байна. Бодлогууд нь хөнгөнөөс хүнд рүү 3 түвшинд
хуваагдана. Сурагч бүр гарааны 30 оноотой байна. Хариултын хуудсанд буруу бөглөсөн хариулт
бүрт “-1” оноо, бөглөөгүй тохиолдолд “0” оноо, зөв хариулсан бол тухайн бодлогын харгалзах
оноогоо авна.
Хөнгөн: Зөв хариулт бүр 3 оноо /Эхний 10 бодлого/
Дунд: Зөв хариулт бүр 4 оноо /Дараагийн 10 бодлого/
Хүнд: Зөв хариулт бүр 5 оноо /Дараагийн 10 бодлого/
Хамгийн их оноо 120 оноо.
Нийт авах оноо 150 оноо /Гарааны оноотой хамт/
“Кенгуру” Олон улсын математикийн уралдааныг сургууль дээрээ
зохион байгуулах журам-аас
“Кенгуру” Олон улсын математикийн уралдааныг Kangourou Sans Frontieres Олон улсын
зохион байгуулах хорооны Монголын талын төлөөлөгч удирдаж, Монгол улсын “Сорил”
тестийн төвөөс зохион байгуулна.
1. “Кенгуру” уралдааныг зохион явуулах журам, удирдамжийг тухайн
сургуулиас оролцогч сурагч, багш нарт танилцуулж, 1 багшаар удирдуулан зохион байгуулна.
2. Сурагчид энэхүү уралдаанд зөвхөн өөрийн хүсэлтээр оролцоно.
3. “Кенгуру” уралдаанд 3-11-р ангийн сурагчид оролцоно.
4. Сургуулийн төлөөлөгч дараах үүргийг гүйцэтгэнэ.
• Оролцох сурагчдын бүртгэлийг burtgel.kangaroo.mn хаягаар багш нар нэвтрэх кодоороо орж бүртгэлээ хийнэ.
• Сурагчдын бүртгэл нь овог, нэр, ангийн зөрчилгүй үнэн зөв бичигдсэн байна.
• Бүртгэл хаасан хугацаанаас хойш сурагч бүртгэхгүй болохыг онцгой анхаарна.
• Уралдааны сэдвийг хүлээн авч түүний нууцлалыг чанд хадгална.
• Зохион байгуулж буй багш уралдааны ажлын явцыг эхнээс нь сургуулийнхаа захиргаанд танилцуулж ажиллана.
5. Хураамжаа төлж бүртгүүлсэн боловч тодорхой шалтгаанаар уралдаанд оролцох
боломжгүй болсон сурагчийн оронд оролцох сонирхолтой өөр сурагчийг зохицуулан оруулж
болох боловч түүнд сертификат олгохгүй. Харин оролцоогүй сурагчийн кодыг нөхөн орж буй
сурагчид олгоно.
6. Шалгалтыг товлосон өдөр, цагт нь авч хариултын хуудас, протоколын хамт битүүмжилж,
дараах хаягаар ирүүлнэ. Аймаг сумын сургуулиуд (УБ хот. ш/х 46А – 552) хаягаар,
Улаанбаатарын сургуулиуд очсон төлөөлөгчөөр ирүүлнэ.
7. Сертификатыг шалгалтанд оролцохын өмнө сурагч бүрт гардуулна. Учир нь түүн дээр
хариултын хуудсанд бөглөх сурагчийн код бичсэн болно.
8. Шалгалтын дүн гарсны дараа хүргүүлсэн дүн шагналыг олон нийтийн өмнө танилцуулж, нэр хүндтэй гардуулна.
9. Сурагчдад анхааруулах зүйл:
• Хариултын хуудсан дээр овог нэр, анги, сургууль, сурагчийн кодоо гаргацтай тод бичнэ.
• Зөв гэж үзсэн хариултыг зөвхөн B2 маркийн харандаагаар дугуйг нь дүүргэж цэгцтэй будна.
Зөвхөн хүрээг нь дугуйлах, балаар будах, нэг асуултанд хоёр хариулт бөглөх зэргийг тестийн машин “алдаа”
гэж унших болно. Энэ алдаа давтагдсаар байгаа тул онцгой анхаарч сурагчдад сурталчилна уу.
10. Хариултын хуудсанд буруу бөглөсөн хариулт бүрт “-1” оноо, бөглөөгүй тохиолдолд “0” оноо, зөв хариулт бүрт
харгалзах 3, 4, 5 оноо өгөх журмыг олон улсын хороогоор батлан мөрдөж байгаа тул сурагчдад ойлгуулна уу!
11. Сургуулийн төлөөлөгч багш нартай Зохион байгуулах төвөөс холбоо барьж бусад зүйлсийг зохицуулах болно.
12. Хариултын хуудасны загварыг сайтнаас харна уу!
13. Шалгалтыг шударга явуулах асуудлыг эрхэмд үзнэ.
Кенгуру олон улсын математикийн уралдааныг
зохион байгуулах монголын хороо
Уралдаанд холбогдох хугацаа
“Кенгуру – 2021” Олон улсын математикийн уралдааны бүртгэл, уралдаан болох өдөр, шагнал гардуулах хугацааг дараах хүснэгтээс харна уу!
2021 ...... - 2021 .......
Бүртгэл явагдана.
2021 ...... - 2021 .......
Орон нутагт материал хүргүүлэх
2021 ......
Шалгалт авах өдөр
2021 ...... - 2021 .......
Материалуудаа хүлээж авах
2021 ......
Дүн мэдээлэх өдөр
2021 ...... - 2021 .......
Сургуулиудад шагнал хүргүүлэх
“Кенгуру - 2021” Олон улсын математикийн уралдаанд оролцогчид бүртгүүлсэн сургууль дээрээ шалгалтанд орно.
Шагналын хэлбэр
Сертификат
Оролцогч бүрт олгоно
Алтан медаль, I зэргийн диплом
Тухайн ангийн нийт оролцогчдын эхний 1%
Мөнгөн медаль, I зэргийн диплом
Дараагийн 2%
Хүрэл медаль, I зэргийн диплом
Дараагийн 3%
II зэргийн диплом
Дараагийн 9%
III зэргийн диплом
Дараагийн 15%
Уралдааны ангилал бүрийн үлгэрчилсэн агуулга
Ecolier (3-4-р анги)
• Арван мянга хүртлэх тоон дээрх арифметикийн энгийн үйлдэл
• Тооны хэсэг
• Геометрийн дүрс таних
• Нийлбэр нь 20-оос бага байх шидэт квадрат
• Жилийн сар, долоо хоног, цаг,
• Үсэг ба хувьсагч
• Олонлогийн нэгдэл, огтлолцол
• Квадрат, тэгш өнцөгтийн периметр, талбай
Benjamin (5-6-р анги)
• Арифметикийн дөрвөн үйлдэл
• 2, 3, 5, 9-д хуваагдах тооны шинж
• Шидэт квадрат
• Бутархай, аравтын бутархай
• Процент
• Урт, талбай, эзэлхүүн
• Цаг тооны хуанли, цаг
• Олон өнцөгтийн периметр
• Квадрат, тэгш өнцөгт, тэгш өнцөгт гурвалжны талбай
• Математик логик
• Томьёо оролцоогүй комбинаторикийн бодлогууд
• Цэг, шулуун, хэрчим, тойрог, гурвалжин, дөрвөн өнцөгт, тэгш хэм
• Куб, тэгш өнцөгт параллелопипед
• Хурц, тэгш, мохоо өнцөг
• Хөдөлгөөний бодлого
Cadet (7-8-р анги)
• Рационал тоон дээрх үйлдлүүд
• Натурал тооны зэрэг
• Квадрат язгуур
• Хурц, тэгш, мохоо өнцөг
• Тэгшитгэл, тэнцэтгэл биш ба шугаман тэгшитгэлийн систем
• Квадрат тэгшитгэл
• Тойргийн урт
• Гурвалжин, тэгш өнцөгт, дугуйн талбай
• Цацраг, шулуун
• Биетийн гадаргуугийн талбай, эзэлхүүн
• Гурвалжин, дөрвөн өнцөгтийн өнцгийн нийлбэр, өнцгийн чанарууд
• Пифагорын теорем
• Математик логик
Junior (9-10-р анги)
• Бодит тоон дээрх үйлдлүүд
• Функц, олон гишүүнт, тэгшитгэл, тэнцэтгэл биш
• Тоон дараалал
• Комбинаторикийн элементүүд
• Тэгш хэм, эргүүлэлт, зөөлт, гомотет
• Пифагорын теорем
• Дүрсийн талбай
• Дүрсийн болон тойрог дээрх өнцгийн чанарууд
• Зөв олон өнцөгт
• Парабол
• Куб, призм, пирамид
• Бөмбөрцөг, конус, цилиндр
• Платоны биет
• Эзэлхүүн тооцоолол
• Огторгуй дахь нэг, хоёр хэмжээс объект
• Диафонд тэгшитгэл
• Модуль
• Арифметик, геометр прогресс
• Энгийн функциональ тэгшитгэл
• Нэгтгэн зайлуулах зарчим
• Комбинаторикийн бодлого (гүйлгэмэл, хэсэглэл гэх мэт)
• Энгийн магадлалын бодлого
• Математик логик
Student (11-12-р анги)
• Тооны зэрэг, язгуур
• Логарифм
• Тэгшитгэл, тэнцэтгэл биш, тэгшитгэлийн систем
• Олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах
• Квадрат болон олон гишүүнтэн тэгшитгэл
• Пифагорын теорем
• Дүрсийн талбай
• Дүрсийн өнцгийн чанарууд
• Тойрог, эллипс, парабол, гипербол
• Тэгш хэм, эргүүлэлт, зөөлт, гомотет
• Тойрог, шулуун тэгшитгэл
• Зөв олон өнцөгт
• Куб, призм, пирамид
• Бөмбөрцөг, конус, цилиндр
• Платоны биет
• Эзэлхүүн тооцоолол
• Огторгуй дахь нэг, хоёр хэмжээс объект
• Тригонометр
• Диафонд тэгшитгэл
• Модуль
• Функц, дараалал
• Комбинаторикийн үндсэн бодлогууд
• Нэгтгэн зайлуулах зарчим
• Мод ашиглан магадлалыг олох